СЕХ-ны серверт одоогийн байдлаар 9 дүүрэг, 9 аймгийн сонгуулийн хэсгийн хороодын дүн мэдээ нэгтгэгдээд байна.
Долоон дүүргийн дүн мэдээ танилцуулагдаад байгаа бөгөөд үлдсэн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн урьдчилсан дүн мэдээг танилцуулахад:
Баянзүрх дүүрэгт:
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 63,3 %
Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 32,4%
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 4,9%
Чингэлтэй дүүрэгт:
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 66%
Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 28,9%
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 5,1%
Урьдчилсан дүн мэдээгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 9 дүүрэг, 9 аймагт олонхын санал авчээ.
Одоогоор Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Увс, Хэнтий, Сүхбаатар аймгуудын хэсгийн хороодын дүн нэгтгэгдээгүй байна.