Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 11:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.
СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгуулийн сурталчилгааны хүрээнд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийн зураг, логотой таних тэмдэг бүхий хувцсыг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.
Мөн саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх нь хуулиар хориглосон үйлдэл. Тиймээс иргэд үүнд анхааралтай хандах ёстой.” гэв.
Л.Баяр