Оросын ШУА-ийн Новосибирийн салбарын химичид сагаг буюу гурвалжин будааны хальснаас меланин гарган авах технологи боловсруулсан талаараа мэдээллээ. Меланин бол хүний арьс, үс, нүдний өнгийг тодорхойлоход чухал үүрэгтэй бодис юм.
Эрдэмтэдийн тайлбарласнаар, энэ нь хямд бөгөөд үр дүнтэй арга бөгөөд үр тариаг үйлдвэрт боловсруулсны дараа үүсдэг меланиныг сагагийн хальснаас гарган авах юм. Эл ургамлын хальсыг ихэвчлэн дэр, гудас дүүргэгч болгон ашигладаг ч энэ нь тиймч их хувийг эзэлдэггүй, дийлэнх нь хаягдал болдог байна. Тиймээс хаягдлыг түүхий эд болгон, тээрэмдээд меланин болгох юм.
Г.Оюу