Баян-Өлгий аймгийн сонгогчдын саналын дүнд техникийн хяналтын тооллого хийж, дүнг баталгаажуулжээ. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар тус аймгийн сонгуулийн дүнг будлиантуулсан гэсэнгомдол гаргаж, дахин тоолохыг шаардсан. Мөн МАН ч Баян-Өлгий аймгийн саналын хуудсанд бүхэлд нь хяналтын тооллого явуулахыг шаардсан юм. Эдгээр хүсэлтийн дагуу хяналтын тооллого хийсэн байна. Тооллогоор тус аймгийнхны санал автомат машины тоолсон дүнтэй мөргөсөн байна. Өөрөөр хэлбэл, автомат тооллого болон гар тооллогод зөрүү гараагүйг тус аймгийн Сонгуулийн хорооноос нийтэд мэдэгдлээ.
Баян-Өлгий аймаг 89 хэсэгтэй. 89 хэсгээс 50 хувь буюу 42 хэсэгт зургадугаар сарын 26-ны сонгуулийн өдөр техникийн тооллого хийгдсэн. Үлдсэн 47 хэсэгт нь техникийн тооллого хийгдэх шийдвэр гарсан учир Баян-Өлгий аймгийн гурван намын хороодод 6 дугаар сарын 29-нд албан бичиг хүргүүлж, техникийн тооллогод ажиглагч оролцуулах хүсэлт тавьжээ. Гэвч С.Ганбаатарын саналыг луйвардлаа хэмээн мэдэгдсэн МАХН-аас хяналтын тооллогод оролцохоос татгалзжээ. Мөн АН-ынхан ч хяналтын тооллогод оролцох шаардлагагүй гэж мэдэгдсэн ажээ. Харин МАН-аас дөрвөн ажиглагчийг байлцуулан гар тооллого хийж дүнг баталгаажуулсан байна.
Баян-Өлгий аймаг нийт 58910 сонгогчтой. Үүний 39253 нь Ерөнхийлөгчийн сонгуулиар саналаа өгчээ. Тэдний 19332 нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжсэн бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын төлөө 14218, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 5205 нь саналаа өгсөн байна. Харин 498 иргэн хэнийг нь ч дэмжээгүй аж. Юутай ч сонгуулийн дараах хардлага сэрдлэг, гомдол, маргаан, эргэлзээг энэхүү гар тооллого тайллаа. Тэгэхээр хяналтын тооллогод оролцоогүй АН, МАХН-ынхан Баян-Өлгийнхний сонголтыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Харин луйвар хэмээн чанга дуугарч байсан МАХН-ынхан одоо өөр гарц хайж, цагаан хуудсаар санал өгөхийг уриалж явна.
https://www.youtube.com/watch?time_continue=75&v=3-F_y923wRU
4 comments
MAN luibar xiilee barilaa gej surjin medegdeed baisan nuxduud xamt toolood shalgaya gexeer zugtaad baidag ni Ed nar songuuliin surtalchilgaanii ued iimerxuu l xudlaa yum yarij baisniig gerchilj baina shuu Yostoi neg alxalgui unend guitsegdlee dee zaabaas Mongolchuud unend durtai tul daxin sanal xuraalt uneniig yarij xelj yabasan M.Enxboldod sanalaa ugnu Ingeed mongolchuud uudlun debjij xugjix bolnoo
Шалгалтын дүнг яагаад өөр эмэгтэй дундуур нь хэлэх шаардлагатай болсон бэ ?
Худал дүнг өөр хүнээр хэлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1006 songogchoos 1000 n’ enkhboldiig 6 n’ ganbaatariig 0 Battulgiig demjsen gej MAN heleed baisan n’ bas buruu bjee. Tiim balgu dee bur gaihaad bsiim
personal loan bad credit
payday loans online
account now payday loans