2021-06-04 10:591min00

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сербийн парламентын даргатай уулзжээ

g

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Серби Улсын парламент(Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: ГХЯам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй