Одонтой ээж: Баярлаад гараад ирсэн чинь жагсаал, цуглаан орж ирээд их сонин сэтгэгдэл төрүүллээ

2021-06-03 20:37
66666

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 971 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэсэн юм.

Ерөнхийлөгчөөс одонгоо гардаад гарч ирсэн ээжүүдийг АН-ын жагсаал угтан авсан нь тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Одон авсан ээж баярт мөчөө хуваалцах үедээ, таагүй сэтгэгдэл үлдээсэн жагсаалын талаар ийнхүү байр сууриа илэрхийлжээ.