Тахир дутуугийн тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг
– Ердийн өвчин, ахуйн осол болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон иргэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.1-1.4 дэх хэсэгт заасан болон дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
– Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар батлуулсан үйлдвэрлэлийн осол тогтоосон тухай акт.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг
– Ердийн өвчин, ахуйн осол болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан иргэний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дэх хэсэгт заасан болон дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
– Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь төрөлхийн буюу 16 насанд хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт;
– гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр;
– иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ;
– 16-19 хүртэл насны хүүхэд сургуульд суралцаж буй бол уг сургуулийн захиргааны тодорхойлолт;
– Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар батлуулсан тэжээгчийг үйлдвэрлэлийн ослоор нас барсныг тогтоосон тухай акт .