Хилээр гарсан 869 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ

Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 05.27-ны өдөр улсын хилээр орсон 1002 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 1465 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн.
Мөн улсын хилээр гарсан 869 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 1051 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.
Эх сурвалж: МХЕГ