Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг цар тахалтай холбоотойгоор энэ оны долоодугаар сарын 1-н хүртэл өмнөх буюу 8.5 хувиар төлж байгаа. Энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлэлгүй 8.5 хувиар нь үлдээх тухай Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Н.Батаа