Спутник V вакцины хоёрдугаар тун хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдэгдлээ.
Тэрбээр “Спутник V вакцины үйлдвэрлэгчийн зааварт вакцины хоёр дахь тунг 21-90 хоногийн хугацаанд хийж болно гэж байгаа.
Улаанбаатар хотод Спутник V вакцин тариулсан хүмүүсийн хоёр дахь тунгийн хугацаа хараахан болоогүй буюу 21 хоноогүй байгаа.
Мөн тус вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь одоогоор тодорхойгүй байна” гэв.
Н.Батаа