Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар малчин айлд цус алдсан байдалтай байсан жирэмсэн эхэд яаралтай тусламж үзүүлж, гэрийн нөхцөлд хагалгаа хийжээ.
Тодруулбал, тус аймгийн Цэнгэл сумаас 10 км-ийн орчим зайд Ах гол багийн малчин айлын гэрт жирэмсэн эмэгтэй цус алдсан гэх дуудлага ирсний дагуу эмч нар очиж үзэж, яаралтай кесар хагалгаа хийж, хүүхдийг эcэн мэнд төрүүлж авсан байна.
Тухайн эх 33-34 долоо хоногтой, манас таталтын хүнд хэлбэр, ихэс захаараа хэсэгчилсэн ховхролт, хоёр удаагийн давтан кесар мэс засалтай байжээ. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Цэнгэл сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Л.Баяр