УОК-ын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” маргаашаас буюу тавдугаар сарын 22-ноос эхлэн мөрдөгдөж эхэлнэ.
Журмыг үндэслэн
- Архангай
- Баянхонгор
- Булган
- Говь-Алтай
- Дархан-Уул, Шарын гол,
- Дорнод
- Дундговь
- Орхон
- Завхан
- Төв
- Увс
- Хэнтий
- Хөвсгөл
- Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу эхлүүлэхээр боллоо.
Шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн автобус маргаашаас үйлчлэх талаар Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утаснаас лавлах боломжтой.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв