Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 6,823 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 629 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 51,247 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын нь 603 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 24 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах хоёр халдвар бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт таван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 235 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4011 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 105
- Хүнд 544
- Хүндэвтэр 1,360
- Хөнгөн 2,002 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 754 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 44,391 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 1,829 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 24 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,358 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
-Орхон аймагт 8
-Дархан-Уул 1
-Төв аймагт 4
-Говь-Алтай аймагт 1
Өвөрхангай аймагт 7
-Архангай 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Л.Баяр