Оросын төрийн зүтгэлтнүүдэд “АЛТАН ГАДАС” одон гардуулав

2021-05-18 12:00
o1

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Умаханов Ильяс Магомед-Саламович, Жамсуев Баир Баясхаланович нарыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Дуламсүрэнгийн Даваа Монгол Улсын Элчин сайдын яамны төв байранд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гардуулан өгч баяр хүргэлээ.Одон гардуулах ёслолд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Косачев Константин Иосифович байлцлаа.

Энэ үеэр Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүдтэй хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй