2017-06-29 11:481min00

Нэн ховордсон хотон шувууны хошууг олноор нь агнаж хил давуулах гэж байжээ

Хотон шувуу

Манай оронд устаж үгүй болох аюулд хүрсэн хотон шувууг олноор нь  агнаж хошууг нь хил нэвтрүүлэх гэж байсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн ажилтнууд илрүүлжээ.

Энэ хэргийг  Увс аймгийн С,  Баян-Өлгий аймгийн харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн байна. Хотон шувууны хошууны үнэ хар зах зээл дээр 500,000-800,000 төгрөгөөр худалдаалдаг гэнэ. Энэ амьтаны хошуугаар хурдан морины хусуур эрт үеэс хийж ирсэн уламжлал нь өдгөө  “Улаан ном”-д багтхад хүрчээ.