Израиль, Палестины 2014 оноос хойших хамгийн том зөрчилдөөн бүтэн долоо хоног үргэлжилж байна. Тавдугаар сарын 15, 16-нд ХАМАС-ын дайчид Израиль руу пуужингийн цохилтоо үргэлжлүүлсэн бол Израилийн онгоцнуууд Газын зурваст шинэ шинэ агаарын цохилтууд хийжээ. Израилин дайчдын явуулсан цохилт дайчдын удирдагчдын гэрт хүрүсэн гэнэ. Түүнчлэн Израиль Газад байх Associated Press, «Аль-Жазира» агентлагийн байр байх олон давхар байрыг зарим хэсгийг нь ХАМАС ашиглаж байсан гэж тайлбарлаад сүйтгэжээ. Тавдугаар сарын 16-нд Газад дор хаяж 42 хүн амиа алдсанаас 10 нь хүүхэд байна. Харин мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш нийт 188 хүн амиа алдсан дотор 55 хүүхэд байжээ. Израиль долоо хоногийн хугацаанд 10 хүн амиа алдсан, тэдний дунд хоёр хүүхэд байсан аж.
Израилийн “Төмөр дээвэр” пуужингийн хамгаалалтын систем (зүүн талаас) ХАМАС-ын дайчдын хөөргөсөн пуужингуудыг (баруун талаас) 2021 оны тавдугаар сарын 16-ны өглөө эрт барьж авч байгаа нь
Mohammed Abed / AFP / Scanpix / LETA
Израилийн агаарын цохилтын улмаас Газад үүссэн галын утаа, 2021 оны тавдугаар сарын 16
Mohammed Abed / AFP / Scanpix / LETA
Тель-Авивын ойролцоох Израилийн Рамат-Ган хотод нурсан барилгын дэргэдүүр хүмүүс зөрж байгаа нь, 2021 оны тавдугаар сарын 16
Gideon Markowicz / AFP / Scanpix / LETA
Израилийн аюулгүйн албаны ажилтнууд Ашкелон хотын еврейн сүмд пуужин унасны дараа сүмийг шалгаж байна, 2021 оны тавдугаар сарын 16
Tsafrir Abayov / AP / Scanpix / LETA
Израилийн аюулгүйн албаны ажилтнууд Ашкелон хотод пуужингийн халдлагын дараа үзлэг хийж байна, 2021 оны тавдугаар сарын 16
Jack Guez / AFP / Scanpix / LETA
Израилийн гал сөнөөгч Газын хил дээр ХАМАС-ын дайчдын пуужингийн цохилтоос үүссэн галтай тэмцэж байна, 2021 оны тавдугаар сарын 16
Jack Guez / AFP / Scanpix / LETA
Associated Press, «Аль-Жазира»-гийн товчоо байрлаж байсан, Газад байх олон давхар байр Израилийн онгоцнуудын агаарын цохилтын улмаас нурж байгаа нь, 2021 оны тавдугаар сарын 15.
Mohammed Saber / EPA / Scanpix / LETA
Израилийн агаарын цохилтын улмаас нурсан Газ дахь барилгын үлдэгдэл дор хүмүүсийг эрэн хайж байна, 2021 оны тавдугаар сарын 16
Mohammed Saber / EPA / Scanpix / LETA
Израилийн онгоцнуудын агаарын цохилтоын дараа Газад нурсан барилгын үлдэгдэл дороос шархадсан охиноо гаргаж байгаа эр, 2021 оны тавдугаар сарын 16
Haitham Imad / EPA / Scanpix / LETA
Аврагчид Газ дахь Израилийн агаарын цохилт хийсэн газрын нуранги дороос хүмүүсийг гарган ирж байна, 2021 оны тавдугаар сарын 16.
Mohammed Salem / Reuters / Scanpix / LETA
Газад нэгэн эмэгтэй нурсан барилгын дэргэд, 2021 оны тавдугаар сарын 16.
Adel Hana / AP / Scanpix / LETA
Эх сурвалж: meduza.io
Орчуулсан Э.Март