2021-05-16 11:091min00

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн байдлаар Ковид-19 халдварын 541 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ковид

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,000 орчим хүний сорьцод шинжилгээ хийхэд 541 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 48,642 боллоо.

Мөн хугацаанд 1,306 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар нийт барсан хүний тоо 207 болоод байна.