Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах тогтолцоонд шилжихээр төлөвлөж байгаа тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ярилаа.
Энэ жил 12 дугаар анги төгсөх сурагчдад тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д бэлдэх танхимын давтлага өгөхөөр болсон байна. ЭЕШ-ыг зохион байгуулахдаа вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгохоор болжээ. Энэ онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 төгсөгч бүртгүүлсэн байна. Нийт төгсөгчийн 79 хувь буюу 31,782 энэ жил төгсөж байгаа хүүхдүүд байгаа бол 8,638 нь өмнөх оны төгсөгчид байна.
Л.Энх-Амгалан сайд “Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулдаг тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна. Энэ нь 12 дугаар ангийг төгсөж буй хүүхдүүдэд томоохон боломж юм. Энэ жилийн хувьд гарсан томоохон сорилт нь вакцинжуулалт. Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, ЭЕШ зохион байгуулна.
Шалгуулагчдын
13,636 нь 19 нас хүрсэн
20,082 нь 18 нас хүрсэн буюу эдгээр шалгуулагч вакциндаа хамрагдах насныхан байгаа юм. 15, 16, 17 настай төгсөгчийг вакцинжуулах эсэх асуудал бий. Энэ насныхан 1,675 төгсөгч бий. Эдгээр насныхныг вакцинд хамруулах эсэхийг Улсын Онцгой комисс, Засгийн газартай зөвшилцөн шийдэх юм” гэв.
Н.Батаа