Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УБ-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлын явцтай танилцаж байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулгадаа “АХБ-ны өмнөх гүйцэтгэгч Хятадын компани гэрээгээ цуцалсан. Одоогоор тендер дахин зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулж байгаагаас үүдэж ажил удаашрах төлөвтэй. Энэ оны долоодугаар сарын 1-н гэхэд эхний хучилт дуусчихна. Гаднаас ажиллах хүчний баг ирээд гүйцэж байна. Тавдугаар багц 35 км, дөрөвдүгээр багц 45 км юм тус тус хийхээр байгаа. Уг зам 2022 оны аравдугаар сарын сүүлээр бэлэн болохоор төлөвтэй байна” гэв.