Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлын талаар төлөөллүүдээс санал хэлэв. “МАК” ХКК-ийн дэд ерөнхийлөгч Г.Цогт
Мэргэжлийн боловсролын тухай хуулийг өөрчлөх нь чухал. Аймаг болгонд МСҮТ байдаг. МСҮТ төгсөөд үйлдвэр дээр доод тал нь гурван жил ажилласан, ажилчдыг их, дээд сургуульд эчнээгээр элсүүлдэг болгомоор байна. Дор хаяж, сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олно. Ажлаа мэддэг болно. Инженер болж байгаа нөхөд сайн ажилчид болж чадахгүй байна.
МСҮТ төгссөн хүүхдүүдийн ирээдүй нь их бүрхэг байна. Ахиж дэвшинэ, ирээдүйд энэ үйлдвэрийг удирдана гэсэн хөшүүргийг бий болгох хэрэгтэй. Боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаармаар байна” гэсэн санал хэлэв.
Сангийн сайд Б.Жавхлан “МСҮТ-ийн асуудал дээр тантай санал нэг байна. МСҮТ уг нь бол захиалгаар мэргэжилтэн бэлдэх ёстой байтал халамжийн чиглэл рүү явсан.
Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд МСҮТ нийгмийн захиалгаар мэргэжилтэн бэлтгэдэг хандлага руу явна. Хуулийг БШУЯ боловсруулж байгаа” гэлээ.