Улаанбаатар хотоос Ховд руу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байсан автобус шатсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, иргэн Т-ын жолоодож явсан “Грандбирд” загварын автобус шатаж байна гэх дуудлага 13:00 цагт бүртгэгджээ. Алба хаагчид хоёр цаг гаруй ажиллаж гал түймрийг унтраасан байна. Автобус шатсан хэрэг Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн Дундын-Овоо гэх газарт болжээ.
ОБЕГ