Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас уриалав.
Өнөөдрийн байдлаар,
Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв
Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв
Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв ажиллаж байна.
Цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд 08:30-20:30 цаг
Бямба, Ням гарагт 09:00-19:00 цаг
Үнийн тариф:
Суудлын машин 22,000 ₮
Ачаа, автобус, механизм 33,000 ₮
Мотоцикл, чиргүүл 11,000 ₮