Энэтхэг улс COVID-19 өвчний хяналтгүй дэгдэлттэй зэрэгцэн “хар хөгц” өвчний дэгдэлт бүртгэгдэж эхэлжээ.
Маш ховор төрлийн мөөгөнцрийн халдварт тооцогддог, мукоромикоз хэмээх нэртэй энэ өвчин хамар, тагнайнд үхжил үүсгэж, чичрэг өвчин үүсгэдэг байна. Өвчин тархи, уушгийг хамрах аюултай. Мукоромикоз өвчин нь чихрийн шижин, ХДХВ/ДОХ, хорт хавдартай хүмүүст илүү аюултай бөгөөд нас баралт 50 хувь гардаг гэжээ.
“Хар хөгц” өвчин одоогийн байдлаар Гужарат, Махараштра мужуудад хэдэн зуун тохиолдол бүртгэгдээд байна. Өвчин COVID-19-ийн халдвартай буюу тусаад эдгэрсэн хүмүүст бүртгэгдэж байгаа аж.
Энэтхэгийн Мумбай хотын эмч Акшай Наир мукоромикозын дэгдэлт COVID-19-ийн хүнд хэлбэрийн эмчилгээний үеэр стероид хэрэглэснээс болсон гэж үзэж байна. Стероид нь уушгины үрэвслийг дардагч дархлааг сулруулдаг байна. Хар хөгц туссан зарим өвчтөн халдварыг тархиндаа хүргэхгүйн тулд нүднээсээ салахаас өөр аргагүй болдог гэнэ.
Энэтхэгт коронавирусийн халдвар хоногт л 400 мянга гаруйгаар нэмэгдэж байна. Эмнэлгийн ор хүрэлцээгүй болсноос гадна хиймэл амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн нийлүүлэлт тасарч байгааг тус улсын ЭМЯ мэдэгджээ.
Эх сурвалж:https://mir24.tv
Орчуулсан Э.Март