Долдугаар сарын 1-нд төрөөс үзүүлж буй бүх хөнгөлөлт дуусна. Тухайлбал, тог цахилгаан, дулаан, ус, хог, татварын хөнгөлөлт, хүүхдийн мөнгөний нэмэгдлийн хугацаа дуусна.
Хэрвээ долугаар сарын 1 гэхэд цар тахлын нөлөө бүрэн арилахгүй бол он дуустал эдгээр хөнгөлөлтийн арга хэмжээг үрэлжлүүлнэ гэж төлөвлөж байна. Вакцинжуулалт үр дүнгээ өгч, эдийн засаг хэвийн горимдоо орж байгаа нь тооцоо судалгаа, статистикийн тоо баримтаар нотлогдвол үе шаттай хөнгөлөлтүүдийг багасгаж, хэвийн горимд шилжинэ. Хамгийн гол нь халдварын тоо, макро эдийн засгийн үзүүлэлтээс ихээхэн хамаарна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах үеэр хэлсэн юм.
Л.Баяр