Бага насны хүүхдээ ахуйн хүрээний болзошгүй эрсдлээс хамгаалцгаая
Гэртээ химийн хорт бодис, ахуйн хэрэглээний цэвэрлэгээний шингэнийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах.
Хэрэв хүүхэд элдвийн шингэн зүйл уусан бол нэн даруй яаралтай тусламж дуудах хэрэгтэй.
Бага насны хүүхэд түлэгдэж болзошгүй тул хоол цай хийхдээ анхааралтай байх, ганцааранг нь үлдээхгүй байх хэрэгтэй.
Түлэгдэж болзошгүй гэдгийг хүүхэддээ хэлж ойлгуулах, анхны тусламжийн тухай мэдлэгтэй болгох мөн ганцааранг нь усанд оруулах ч эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааруулж байна.
ЦЕГ-ын ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС