Өнгөрсөн амралтын өдрүүдээр алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон
Нийслэлд 66,
Орон нутагт 38,
Улсын хэмжээнд 104 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээлэл иржээ.
Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас хотод 7 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 2 хүний амь хохирсон.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:
Мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-1
Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус бүртгэгдсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
Хашаа мөргөх хэлбэрээр жолооч-1
Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1
2 автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1 тус тус бүртгэгдсэн байна.
Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:
2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цагийн орчим Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19:00 цагийн орчим Төв аймаг, Жаргалант сумын нутаг дэвсгэрт Hyundai-Sonata-7 маркийн автомашин онхолдож, улмаар зорчигчийн амь хохирсон.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцож байх, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэж байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба