Улсын онцгой комиссын даргын энэ сарын 06-ны өдрийн 41 дүгээр тушаалаар “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.
Журмаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулах, ажил үйлчилгээг хэвийг явуулах арга хэмжээг зохицуулах юм.
Иргэн, хуулийн этгээд нь энэхүү журам, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах бөгөөд тусгай нөхцөл шаардах салбар, чиглэлийн үйл ажиллагаа, нэмэлтээр тавигдах шаардлагыг журмын хавсралтаар зохицуулагдана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.