2021-05-07 09:231min00

Өлсгөлөн зарлаж буй гишүүдийг салхины хаалт, хучлага зэргээр хангахыг ХЭҮК-оос шаардлаа

sol

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд өчигдөр хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл тэдэнтэй очиж уулзан, нөхцөл байдалтай танилцжээ. Ингээд Цагдаагийн ерөнхий газрын даргад шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал,

  • Өлсгөлөн зарлаж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дулаан хуурай, дэвсгэр хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг бүрдүүлэх
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай үзүүлэхийг шаарджээ. Мөн энэхүү шаардлагын дагуу арга хэмжээ авч, энэ талаараа нэг хоногийн дотор ХЭҮК-т хариу ирүүлнэ үү гэжээ.

 

Л.Баяр