Японы Ното хотын засаг захиргаа коронавирусийн цар тахал ихээр өртсөн газруудад өгсөн мөнгийг кальмар загасны аварга том хөшөө барихад зарцуулжээ. Энэ аргаараа нутгийн амттанаа сурталчилж, жуулчдыг татах зорилготой хэмээн хотын захиргааны эрх бүхий хүмүүс нь тайлбарласан байна.
Ното хотын бэлгэдэлд ордог ягаан кальмар загасанд хөшөө босгоход 25 сая орчим иен зарцуулжээ. 13 метр урт энэ хөшөө нь жуулчдын урсгалаа дахин сэргээх арга замынх нь нэг хэсэг гэнэ. Хэдийгээр Ното хотод коронавирусийн нөхцөл байдал тайван байгаа хэдий ч хотод жуулчид ирэхээ больсон нь орон нутгийн төсөвт нь хүнд цохилт болжээ.
Хотын иргэд нь энэ шийдвэрийг шүүмжилж, илүү чухал зүйлд мөнгөө зарцуулах ёстой байсан гэж байгаа ч Ното хотын захиргаа жуулчдыг татахын тулд илүү мөнгөө ингэж зарцуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа аж.
Эх сурвалж: 360tv.ru
Орчуулагч: Марта