Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан боловч цар тахлын хөл хорионы үед бизнес нь хүндэрсэн 2617 иргэний, 4.0 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн эргэн төлөх хугацааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг аван 2021 оны 7 дугаар сар хүртэл хойшлуулжээ.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2019, 2020 онуудад хамрагдан ажлын байраа түрээслэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын дэлгэрэнгүй судалгааг гаргасан байна. 2020 оны 11-12 сард хөл хорионы үеэр төлсөн ажлын байрны түрээсийг холбогдох шийдвэрийн дагуу нөхөн олгожээ.
Үүнд 19 аж ахуйн нэгжид 9.4 сая төгрөг, 79 төрийн бус байгууллагад 36.6 сая төгрөгийг санхүүжүүллээ гэж ХНХЯ-наас мэдээлэв.