Германд Баварын шар айрагны уламжлалт Октоберфест наадам коронавирусийн цар тахлаас болоод хоёр дахь жилдээ цуцлагдлаа. Мюнхен хотод болдог энэ баярыг цуцлах шийдвэрийг бүсийн захиргаанаас нь даваа гарагт гаргажээ.

“Баяраа цуцлах шийдвэр гаргахар үнэхээр аамхгүй байлаа” хэмээн Бавар мужийн ерөнхий сайд Маркус Зедер сэтгүүлчдэд мэдэгджээ. Гэхдээ бүс, хотынхоо иргэдийн төлөө ийм алхам хийхээс өөр аргагүй байлаа хэмээв.

Харин Мюнхений бургомистр Дитер Райтер COVID-19-ийн нөхцөл байдлыг урьдчилан хэлэх аргагүй байна гэжээ. Үүнээс гадна Октоберфестийг амны хаалт зүүж, 1-2 метрийн зай барьж явуулах ямар ч боломжгүй гэжээ.

120 жилийн түүхтэй Октоберфест наадамд жил бүр 6 сая шахам хүн цуглардаг юм. 2020 онд энэ баярыг цар тахлаас болоод цуцалж, дайнаас хойших анх удаа зохион байгуулагдаагүй юм.

Эх сурвалж: korrespondent.net

Орчуулсан Э.Март

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн