ДЭМБ-ын төлөөлөгчид энэ зун Оросын коронавирусийн “Cпутник V” вакцины аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгнө. ДЭМБ-ын шинжээч Марианжела Симаогийн мэдэгдсэнээр энэ 6, 7 дугаар сард үнэлгээ хийнэ гэжээ.
“ДЭМБ-д одоогоор бүрэн мэдээлэл алга байна. Гэхдээ мэдээлэл өгөх үйл явц үргэлжилж байгаа. Үйлдвэрлэгчид энэ явцын үеэр эхлүүлсэн үнэлгээн дээрээ мэдээлэл нэмэх боломжтой. Орос дахь манай багийнхан ч клиникийн туршилтын үнэлгээ хийж байгаа” хэмээн мэргэжилтэн нь мэдэгджээ.
Оросын эрдэмтэп Гамалейн нэрэмжит төвийн “Спутник V”, Новосибирскийн “Вектор” төвийн “ЭпиВакКорона”, ШУА-ийн Чумаковын нэрэмжит төийн “Ковивак” гэсэн хүнд зориулсан гурван вакцин боловсруулан албан ёсоор бүртгүүлсэн бол “Карнивак-Ков” нэртэй амьтанд зориулсан COVID-19-ийн дэлхийн анхны вакциныг бүртгүүлсэн юм.
Эх сурвалж: kp.ru
Орчуулсан Э.Март