2021-05-01 10:071min00

Спутник V вакцинаас 40,000 тун өнөөдөр Монголд бууна

sp

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа. Энэ хүрээнд  нэгдүгээр тунгийн 40,000 вакцин өнөөдөр/2021.05.01/ манай улсад буух юм.

Өнөөдөр буух вакцины 20,000 нь улсад, үлдсэн нь хувийн хэвшилд нийлүүлэгдэх нь. Харин хоёрдугаар тун нь 21 хоногтоо багтаж ирэх юм байна.

Спутник V вакцины нэг, хоёрдугаар тун улаан, цэнхэр өнгөөр ялгагдсан өөр байдаг байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй