Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 30-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10,000 гаруй хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,356 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,190 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 138 тохиолдол батлагдлаа. 28 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт найман хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
Нийтдээ 110 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нас барсан иргэдийн хувьд 61 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 9-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. 67 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан, 73 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдсан, 48 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдсан, 64 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан, 59 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 24-нд батлагдан, 32 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан, 84 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан бөгөөд эдгээр иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 35,979 боллоо.
Нийтдээ 4, 746 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 112
- Хүнд 464
- Хүндэвтэр 1,579
- Хөнгөн 2,591 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 923 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 19,642 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 3,388 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 138 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 3,992 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.
Л.Баяр