Синофармын 334 мянган тун вакцин авчирлаа

2021-04-30 08:341min0
bich

МИАТ ТӨХК-ийн B767-300 агаарын хөлгөөр дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 15:27 цагт Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 38 хайрцаг, 11,232 килограмм Синофарм үйлдвэрийн вакцин тээвэрлэн авчирлаа гэж тус компаниас мэдээллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Вероселл вакцин хүлээн авна. Вероселл вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирнэ.” гэж өнөөдөр мэдээлж байсан юм.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй