1-р хороолол 34-р байр орчимын авто замын хөдөлгөөн хязгаарлана
2021-04-30 15:221min

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны зөвшөөрлөөр Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллын 34 дүгээр байрны баруун талд ХасуМегават компани шугам сүлжээний нэвтрэх шугам буюу тунелийн систем хийх ажлыг гүйцэтгэнэ.
Эрчим хүчний төвийн захиалгаар хийгдэх уг ажлын хүрээнд 2021 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 7-ыг хүртэл хугацаанд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.