Монгол улсад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид чамирхах хэлбэрээр цахилгаан тамхи татан эхлэж, аажимдаа тамхинд орж байна. Энгийн утаат тамхины никотины агууламж 1 ширхэг тамхинд дунджаар 6-12мг агуулагддаг. Тэгвэл цахилгаан тамхины хувьд никотины агууламж нь өөр өөр байдаг боловч Монгол улсад борлуулагдаж буй ихэнх цахилгаан тамхи нь 3-10мг никотинтой байна.
Цахилгаан тамхи хэрэглэгчдийн тоо:
2011 онд: 7,000.000
2018 онд: 41,000.000
2020 онд: 68,000.000
Насаар нь ангилж үзвэл өсвөр болон залуу үеийнхэн түлхүү хэрэглэж байна. Жишээлбэл АНУ-д 2020 оны байдлаар 3,600.000 сая цахилгаан тамхи хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчид байна.
Монгол улсад 3-н компани гаалийн татвар төлж бусад нь огт татвар төлдөггүй ба татвар төлөгч аж ахуй эрхлэгчтэй ижил түвшинд, зарим тохиолдолд илүү үнэтэйгээр зарж худалдаалж байна. Цаашдаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар