Үндсэн хуулийн Цэцээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. УИХ ч Цэцийн дүгнэлтийг олонхоороо хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй болж буй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой.
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ УИХ ХҮЛЭЭЖ АВАВ
Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж, 02 дугаар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлж, харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн юм. Харин УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрч, хуульдаа өөрчлөлт оруулахаа болсон юм. Тодруулбал, УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдсан.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар уг санал дэмжигдэв.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.
МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ “ХҮЛЭЭЖ” БАЙНА
Гэхдээ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Тиймээс Ерөнхийлөгчийг хориг тавих эсэхийг МАН хүлээж байгаа гэнэ. Тиймээс өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал товлосон ч хориг тавих хугацааг дуустал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барихгүй хүлээж байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу Баасан гаригт дуусгавар болох юм байна. Тиймээс МАН-ынхан Ерөнхийлөгчийн хориг тавих эсэхээ хуульд өөрчлөлт оруулах эсэхээ ярилцаж байгаа юм байна. Ерөнхийлөгч хориг тавих эсэхээс үл хамаарч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Баасан гаригт өргөн барьж, тухайн өдрөө Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодыг хуралдуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Баасан гаригт хориг тавих хугацаа нь дуусч байгаа учраас хоригоос үл хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслөө өргөн барьж, тухайн өдрөө хуулиа яаралтай горимоор батлахаар зэхэж байгаа гэнэ.
Эх сурвалж: NEWS.MN
Ш.ЧИМЭГ