Баруун Виржиния мужийн захирагч Жим Жастис 16-35 насны иргэд нь коронавирусийн вакцинд хамрагдвал 100 ам.долларын урамшуулал өгнө гэжээ. Энэ зорилгоор коронавирусийн цар тахалтай тэмцэхэд туслах багцаас мөнгө гаргах юм байна. Тэрбээр хүн амынх нь 70% нь вакцинд хамрагдвал вирусийн тархалт буурна гэжээ.
“Хэрвээ бид үнэхээр л урагшилмаар байгаа бол залуу хүмүүсээ вакцинаар хангах хэрэгтэй байна. Одоогоор залуучууд хүссэн хэмжээнд хурдтай вакцинд хамрагдахгүй байна” хэмээн Жастис мэдэгджээ.
Энэ мужийн хүн амын 52% нь вакцины 1 тунд хамрагдаад байна. Харин амбан захирагчийн хамгийн доод талын зорилго 70 гаруй хувь аж.
“Бидний хүүхдүүд өдгөө асуудалтай тэмцэх нь ямар чухал вэ гэдгийг ойлгохгүй байна. Тиймээс тэднийг хөдөлгөх арга олохыг хичээж байна” хэмээн Жастис тэмдэглэжээ.
Баруун Виржинияд 16-35 насны 380 000 иргэн байдаг аж.
Эх сурвалж: rtvi.com
Орчуулсан Э.Март