Сингапур улс коронавирусийн вакцин нэвтрүүлсэн өндөр хурдаараа цар тахлын үеийн хамгийн аюулгүй улсын жагсаалтад Шинэ Зеландыг ардаа орхижээ.
Саяхныг хүртэл Шинэ Зеланд улс COVID-19-ийн тогтвортой байдлын жагсаалтад тэргүүлж ирсэн юм.
Гэтэл Сингапурын хүн амын бараг тавны нэг нь вакцин хийлгэснээр энэхүү жижиг улс Шинэ Зеланд, Австрали, Тайвань гэсэн улсуудыг гүйцэж түрүүлсэн байна. Шинэ Зеландад хүн амын 1,8 хувь нь вакцинд хамрагдсан бол Австралид 3,7 хувь нь хамрагджээ.
Жагсаалтад мөн Австрали (76,2), Израиль (74,9) оржээ.
Эх сурвалж: 360tv.ru
Орчуулагч: Марта