УИХ-ын гишүүн Ч.Анандбазар охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг байсан ноцтой асуудлыг иргэн Б.Сүндэръяа ярьж, олны анхааралд оруулаад байна. Б.Сүндэръяа нь эрхэм гишүүнийг бэлгийн дарамт үзүүлдэг тухай асуудлаар ХЭҮК-т хандсан бөгөөд энэ үеэрээ Ч.Анандбазар бэлгийн дарамт үзүүлж, хохироосон 1000 гаруй охидууд байгаа тухай мэдэгдээд байсан юм. Тэгвэл өчигдөр Ч.Ананбазарын хохирогч болох охин Цахиур.мн сайтад ярилцлага өгч, бэлгийн дарамтад хэрхэн өртөж байсан тухайгаа олон нийтэд дэлгэсэн юм. Ч.Анандбазарыг ажилтан охинд бэлгийн дарамт үзүүлж, хүч хэрэглэж байх үед Содмонголын хуулийн зөвлөх н.Баян-Очир хараад байж байсан гэх асуудал хөндөгдөж байсан юм.
Тэгвэл бэлгийн хүчирхийллийг зүгээр хараад байж байсан н.Баян-Очир ШЕЗ-ийн гишүүн болохоор нэрээ дэвшүүлсэн асуудлыг ярилцлага авсан сэтгүүлч, өрийн цахим хуудсандаа жиргэсэн байна.
Б.Баян-очирын талаарх мэдээлийг хүргэхэд
Эцэг/эхийн нэр: Баяраа
Ургийн овог: Шархай Боржигон
Нэр: Баян-Очир
Хүйс: Эрэгтэй
Боловсрол:
– 2001 онд Түшээ ХЭЗДСургууль Эрх зүйч-Эдийн засагч 4 жил.
– 2010 онд Удирдлагын Академи Төрийн удирдлагын менежерийн диплом 2 жил
– 2016 онд МУИС-н Хууль зүйн сургууль Магистр 3 жил.
Ажилласан байдал:
– 2002.10 сараас хойш 20 дох жилдээ хуульч мэргэжлээр ажиллаж байгаа.
– 2016.0 7.08-ний өдрөөс өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 2322 дугаартай үнэмлэхтэйгээр 5 дах жилдээ өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн
– 2002.10.04-2004.01.05 Дундговь аймгийн прокурорын газарт хяналтын прокурор.
– 2004.01.05-2004.10.08 Дундговь аймгийн прокурорын газарт туслах прокурор.
– 2004.10.08-2005.09.15 Сүхбаатар дүүргийн орлогч прокурор.
– 2005.09.15-2008.07.18 Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор
– 2008.07.18-2010.11.19 Хан-Уул дүүргийн ерөнхий прокурор.
– 2010.11.19-2014.02.20 Төв аймгийн ерөнхий прокурор.
– 2014.02.20-2015.04.03 Дүүргийн 2 дугаар прокурорын газрын ерөнхий прокурор.
– 2015.04.03-2016.05.30 Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор.