Италид цар тахал эрс буурч байна. Үүнтэй холбогдуулан тус улс ковидын зарим хязгаарлалтуудаа цуцалж эхэлжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хязгаарлалтаа багасгасан энэ улсад ихэнх бүс нь улаан түвшнээс шар түвшин рүү шилжсэн аж.
Сургуулийн сурагчид, оюутнууд хичээлдээ орж эхэлсэн бол кино театр, театр, музей нээгджээ. Ресторан, кафе задгай талбайдаа үйлчлүүлэгчдээ авч эхэлсэн бөгөөд хүмүүс урьдчилан захиалга өгөхгүй бол хязгаарлалт цуцалсныг тэмдэглэх хүсэлтэй хүмүүс олон байгаа гэнэ.
“Удаан хугацаанд ингэж амьдарсангүй. Тиймээс бид аз жаргалтай байна. Мөн өмнөх шигээ амьдарч, хэвийн амьдралдаа эргэн орохыг хүсэж байна” хэмээн Милан хотын иргэн Андреа Валентино мэдэгджээ.
Италичуудын ярьж байгаагаар өдгөө музей үзэхэд яг тохиромжтой үе гэнэ. Учир нь дараалал энд байхгүй юм байна. Мэдээж үзмэр үзэхдээ заавал амны хаалттай байх ёстой. Түүнчлэн бүс хоорондын шилжилт хөдөлгөөнийг сэргээжээ. Гэхдээ аюултай хэвээр үлдсэн бүсэд аялахын тулд вакцины гэрчилгээ юм уу коронавирус тусаад эдгэрсэн гэсэн лавлагаа хэрэгтэй аж.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта