БНХАУ-аас нийт 600,000 тун Vero Cell вакциныг өчигдөр орой хүлээн авлаа. Өмнө нь Монгол Улс коронавирусийн эсрэг Vero Cell вакциныг 300,000 мянган тун тус бүр бүрээр 2 удаа татан авч вакцинжуулалтад ашиглаад байсан билээ. Харин энэ удаад ийнхүү 600,000 тун Vero Cell вакциныг татан аваад байна.
Нийслэл хотод нийт 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины 2 дахь тунг 4 дүгээр сарын 23 өдрөөс эхлүүлж байна. Өдөрт 60 орчим мянган хүнийг дархлаажуулалтад хамруулна.
Тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунд бүрэн хамрагдуулж дуусах бол зургаадугаар сарын 10-н гэхэд хоёрдугаар тунд хамруулах юм.
Түүнчлэн 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулна.
Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана гэж ЭМЯ-наас мэдээллээ