COVID-19-ийн вакцин гээд үрчлээний эсрэг бэлдмэл шахах гэж байжээ

2021-04-22 15:581min0
1515151515

Америкийн Pfizer компани Мексик, Польш гэсэн хоёр улсаас COVID-19-ийн өөрсдийнх нь вакцины дуураймлыг илрүүлсэн талаар Wall Street Journal сонинд бичжээ.

Мексикт 80-аад хүн эмнэлэгт Pfizer/BioNTech-ийн гэсэн хуурамч вакцин хийлгэж, тун бүрт 1000-аад доллар төлжээ. Мексикээс илрүүлсэн савлагаа нь хуурамч шошготой байсан гэнэ.

Үүнээс гадна Польшоос хуурамч вакцин илэрсэн нь шалгалтаар үрчлээний эсрэг эм байсан гэжээ. Гэхдээ хуурамч вакциныг нэг ч хүн хийлгэж чадаагүй аж.

Эх сурвалж: ria.ru

Орчуулсан Э.Март

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй