2021-04-22 11:261min00

Коронавирусийн улмаас 48-90 насны таван хүн нас барлаа

em4

ЭМЯ-наас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна. Коронавируст халдвараар 5 хүн нас барж нийт нас баралтын тоо 61 боллоо.

Нас барсан иргэдийн хувьд ,

  • Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 90 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 48 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан72 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60 настай эмэгтэй нас барсан байна.

Мөн 49 настай эрэгтэй коронавириусийн халдвартай нь дөрөвдүгээр сарын 12-нд батлагдан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины гэмтэлтэй эмчлүүлж байгаад нас барсан байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй