Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт лабораторид 15,005 шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,328тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,245 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 80 тохиолдол батлагдлаа. Гурав нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт тав хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
- Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 90 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 48 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан72 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60 настай эмэгтэй нас барсан байна.
Мөн 49 настай эрэгтэй коронавириусийн халдвартай нь дөрөвдүгээр сарын 12-нд батлагдан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины гэмтэлтэй эмчлүүлж байгаад нас барсан байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 26,692 боллоо.
Нийтдээ 3,789 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 63
- Хүнд 309
- Хүндэвтэр 1293
- Хөнгөн 2124 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 426 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13,772 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,140 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 3,914 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 1,245 нэмэгдсэн байна.
Өнөөдөр орон нутагт нийт 80 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Завхан аймагт хамгийн өндөр буюу 22 тохиолдол нэг өдөрт бүртгэгджээ.
Л.Баяр