Ихэр гэдгээ мэддэггүй Молли Синерг, Эмили Бушнел нар 36 жилийн дараар төрсөн өдрөөрөө уулзсан байна.
Тэд Өмнөд Солонгост төрсөн бөгөөд нэгийг нь Флоридад амьдардаг гэр бүлд, нөгөөг нь Пенсилван мужийн айл өргөж авсан байжээ. Ихрүүд олон жилийн дараа сошиал сүлжээгээр танилцсан байна. Тэд харилцаж байхдаа хоёулаа яаг адилхан муур тэжээдэг, төгсөлтийн баяр дээрээ адилхан даашинз өмссөн гээд олон адил төстэй зан чанараа олж мэдээд маш их гайхдаг байсан аж.
Эмилий Бушнел охиноо дагуулан эгч Милли Синертийн гэрт Флоридад зочлон очсон байна. Тэрбээр уулзалтынхаа талаар “Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай агшин. Ихэр эгчтэй хамт өнгөрүүлж болох байсан 36 жилийг надаас хулгайлсан байна лээ” хэмээн ярьжээ.
Бэлтгэсэн Б.Ирээдүй