Шадар сайд С.Амарсайхан хүүхдийнхээ төлбөрийг Болорвсролын сангийн зээлээр төлүүлсөн асуудал нь олны анхаарлыг татаж байсан. Өчигдөр шөнө С.Амарсайхан өөрийн цахим хуудсандаа Болорвсролын сангийн зээлийг буцааг тухайгаа мэдэгджээ. Гэхдээ хараахан буцаасан баримт нь гарч ирээгүй байна. Мэдээж буцаасан баримтаа удахгүй гаргаж ирнэ байх.
С.Амарсайхан нь 10,767,000,000/арван тэрбум долоон зуун жаран сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 3 орон сууцтай. Түүний жилийн орлого 83 сая төгрөг, гэр бүлийнх нь жилийн орлого 173,400,000/зуун далан гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг. Тэрээр 77,000,000 /далан долоон сая/ төгрөгийн хадгаламжтай. 202 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Mazda, CX-9- 1 маркийн 3 автомашинтайгаа АТГ-т мэдүүлсэн байдаг.
Хүүгийнхээ төлбөртэй холбоотой асуудлаар Шадар сайд С.Амарсайханы “Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.
Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би “Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө”, миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм.
Учир нь улстөрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан.
Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.
Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.
Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёс зүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна” гэжээ.
Н.Батаа