Бүсгүйчүүдийн хувьд зуны цагт моно буюу нэг төрлий хүнс хэрэглэн турах аргыг өргөн хэрэглэдэг. Гэвч энэ нь тун аюултай дэглэм гэж Оросын хоол судлаач Маргарита Макуха мэдэгджээ. Ногоо, тараг, өндөг зэрэг тодорхой төрлийн бүтээгдэхүүнийг тодорхой хугацааны турш хэрэглэдэг энэ дэглэмээс болоод макро болон микро тэжээлийн дутагдалд ордог хэмээн тэрбээр хэлжээ. Моно дэглэмээс болоод хоол хүнсний эрүүл бус зуршилтай болдог. Жишээлбэл байнга л дэглэм барьж, хоолоо хязгаарлан, дараа нь хэтрүүлэн идэх хандлага суудаг гэнэ.
Түүнчлэн хоол хүнсээ хязгаарлан сонгох нь сэтгэл зүйн хувьд хүнд. Айлд зочлох, найз нөхөдтэйгөө уулзах үед биеэ барихад асар их тэвчээр шаардана. Тэр хэрээр стрессийн түвшин нэмэгдэж, калорио эрс багасгаснаас болоод ясны болон булчингийн массаа алдаж, дааврын алдагдалд ордог гэжээ.
Моно дэглэмээс болоод хүн хэвийн амьдралдаа эргэн ороход дэглэмийн өмнөхөөсөө илүү жин нэмэх хандлагатай байдаг. Энэ нь зүрх судасны өвчин, дотоод шүүрлийн эмгэг, тэр ч байтугай хорт хавдар үүсгэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
Макухо хүмүүсийг турахын тулд калорио бага зэрэг багасгасан хоол сонгож, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг зөв гэжээ.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта