Хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдыг шинэ коронавирусийг эмчлэх эмчилгээнд дайчлахаар болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Ковидын эмчилгээнд ХӨСҮТ, Цэргийн госпитал, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгийг ашиглаж байсан. Нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэлтээр дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний ор дэлгэсэн.
Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай ЭМ-ийн сайдын саналыг дэмжсэн. Ингэснээр нийт 4000 орыг бэлдээд байсан.
Харин өчигдрийн уулзалтаар хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, хүнд хүндэвтэр өвчтөнийг эмчлэхэд хувийн эмнэлгүүдийн нөөц бололцоог ашиглахаар болоод байна. Мөн ор дэлгэхээс гадна эмч, эмнэлгийн ажилтны ачаалал нэмэгдэж байгаатай холбоотой хувийн эмнэлгийн эмч, ажилчдыг ч мөн эмчилгээнд дайчлахаар уулзалтуудыг хийсэн” гэлээ.
Л.Баяр